Хамтарсан сургалт, дадлагыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов

Засгийн газрын гишүүн, 

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Япон улс Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогод тэргүүлэх байр суурь эзэлдгийг дурдаад сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт хурдацтай хөгжиж байгаагийн дотор Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нэн ахицтай байгааг тэмдэглэн хэлсэн юм.


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки бүс нутгийн аюулгүй байдлын талаар зөвлөлдөж, Монгол Улс, Япон Улсын Батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт дадлага явуулах зэрэг өргөн хүрээнд хөгжиж буйг тэмдэглэн Японы өөрийгөө хамгаалах хүчин Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй “Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтарсан сургалт, дадлагыг цаашид амжилттай үргэлжлүүлэн, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв.


Уулзалтын төгсгөлд цар тахлын улмаас түр хугацаагаар хойшлогдоод байгаа хоёр талын салбарын төлөвлөгдсөн айлчлал, гадаад арга хэмжээг нөхцөл байдал сайжирсны дараа хэвийн үргэлжлүүлэхээр тохиролцоонд хүрэв.



Сэтгэгдэл бичих