Каракас хотын дарга COVID-19-ын улмаас нас баржээ

Венесуэл улсын нийслэл Каракас хотын дарга Дарио Вивас коронавируст халдварын улмаас нас баржээ. Тэрбээр долоодугаар сарын дундуур халдвар авсан байна.



“1980-аад онд Каракас хотын гудамжинд эх орон, ард түмнийхээ төлөө эрэлхэгээр тэмцэж явсан бидний сайн нөхөр, үнэнч хувьсгалч Дарио Вивас нас барсан тухай гунигт мэдээг хүргэж байгаадаа гүнээ харамсаж байна” хэмээн Венесуэлийн ерөнхий прокурор Вильям Сааб мэдэгдсэн байна.




Венесуэлд коронавирусийн халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 13-нд бүртгэгдэж, тэр өдрөө тус улсад онцгой байдал зарлажээ. Ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаа гуравдугаар сарын 17-нд мэдэгдсэн байна. Венесуэлд коронавирусийн халдварын 29088 тохиолдол бүртгэгдэж, 247 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл бичих