Энэ сарын 10-13-ны өдрүүдэд зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алджээ

2020 оны наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 780 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас нийт 16 хүн гэмтэж, бэртсэн бол дөрвөн хүн амиа алджээ.


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.08.10-ны 09.45 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 6-р баг “Арын дөрвөн зам” гэх газар асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч У нь явган зорчигч Б-г мөргөж, онхолдон жолооч 21 настай, эрэгтэй У нас барсан.
  • 2020.08.12-ны өдрийн 04.25 цагийн орчимд СХД-ийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж амь насыг хохироосон.
  • 2020.08.12-ны 04.00 цагийн орчимд БГД-ийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд Toyota Allion маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 44 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироосон.
  • 2020.08.12-ны 10.20 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р баг “Морь бариа” гэх газар асфальтан замд Toyota Fielder автомашины жолооч 34 настай, эрэгтэй Б нь замын хажуугийн шон мөргөж, онхолдсоны улмаас нас барсан.


Хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:


  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.


Мөн дээрх өдрүүдэд явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 412, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Сэтгэгдэл бичих