АНУ: Оросын вакциныг бид хүн дээр байтугай сармагчин дээр ч туршихгүй

ОХУ өөрсдийн убүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг АНУ-д нийлүүлэх санал тавьсан ч хүлээж аваагүй байна. 


Москвагийн албаны хүмүүс CNN сувагт ярихдаа “АНУ одоогоор Оросын анагаах ухааны хүчин чадлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байгаа бололтой. Америкийн тал Орост итгэх итгэл сул байгаагаас манай вакцин, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхгүй нь тодорхой боллоо” гэж мэдэгджээ.


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэйли Макэнани өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Оросын шинэ вакцины тухай мэдээлэлтэй ерөнхийлөгч Дональд Трамп танилцсаныг хэлсэн байна. Гэхдээ АНУ-д бүтээж буй вакцин илүү өндөр стандарттай туршигдаж байгааг энэ үеэр мэдэгджээ.


АНУ-ын өөр нэг албаны эх сурвалж Оросын вакциныг "Трампын засаг захиргаа дутуу, түүхий бүтээгдэхүүн гэж харж байгаа" гэж ярьсан байна. “Оросын вакциныг бид хүн дээр байтугай сармагчин дээр ч туршихгүй” гэж дээрх эх сурвалж хэлснийг CNN суваг дамжуулжээ.


Мягмар гарагт ОХУ-ын засгийн газар коронавирусийн эсрэг вакцин бүтээж, албан ёсоор гэрчилгээ олгосноо зарласан юм. Уг вакциныг дэлхийн 20 гаруй орон нийт 1 тэрбум гаруй тун хэмжээтэй захиалаад байгаа аж. 


Москвагийн албаныхан ярихдаа өөрийн бүтээсэн вакцины мэдээллийг Америкийн компаниудтай хуваалцаж, хамтарсан үйлдвэрлэл явуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. АНУ-ын зарим эмийн компаниуд Оросын вакциныг сонирхож байгаа ч нэрийг нь дурдаагүй байна.


Одоогоор Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте ОХУ-ын вакциныг авахаар сонирхож буйгаа илэрхийлсэн бол өчигдөр Мексикийн гадаад хэргийн яам вакцин авах боломжийн талаар Оросын талтай ярилцаж байгааг мэдээлжээ.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 103.229.121.1282020-08-14 21:53:18

Арайч тэгж хэлээгүй байхаа 2 их гүрний хооронд яс хаяж дундаас нь ашиг хонжоо хайсан нөхөдүүд их байна даа ..