Сайншанд суманд төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Сайншанд сумын төвлөрсөн хогийн цэг нь олон жил хуримтлагдсаны улмаас доороосоо шатаж хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.



19,5 га талбайд төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулан хашаажуулж, аюултай хог хаягдал, барилгын хог хаягдал, ахуйн хог хаягдал зэргийг ялган ангилж бүрэн боловсруулах үйлдвэр байгуулах, ландфиллийн аргыг нэвтрүүлсэн жишиг хогийн цэгийг байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.



Өчигдрөөс шинээр байгуулах хогийн цэгт зам гаргах, бусад шаардлагатай газруудыг тэгшлэх, зогоон татах ажлыг Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн техникийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэн ажлаа эхлүүллээ. Цаашид мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хуучин хогийн цэгийг дарж булан, нөхөн сэргээж бүрэн хаахаар төлөвлөлөө.

Сэтгэгдэл бичих