Захирагчийн ажлын алба 18 дахь эмнэлэгийнхээ гадна талбайг тохижуулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, ХСОАБХЗГ-ын холбогдох албан тушаалтнууд болон зураг төсөл зохиогч Эсгий гүрэн ХХК, ажил гүйцэтгэгч Эко тогтол ХХК нартай уулзаж тохижилтын ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлж,


•2016 онд Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг,

• 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв,

• Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл,

• Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн бол

 •2018 онд Нийслэлийн Өргөө амаржих газар,

•Амгалан амаржих газар,

•Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг,

•Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори,

•Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,

•Халдварт судлалын үндэсний төв,

•2019 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг,

•Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн,

•Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,

•Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв,

•Налайх дүүргийн эрүүл мэндийн төв,

•Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн гадна зам талбайн иж бүрэн тохижилтын ажлыг хийж ашиглалтад хүлээлгэж өгсөн. 



Жич: Нийт 17 Эмнэлэгийн гадна тохижилтыг хийжээ

Сэтгэгдэл бичих