Хилийн чанад дахь монголчууд 42 орчим сая төгрөгийн хандив тусламж илгээжээ

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, тэдгээрийн сайн дурын санаачилгаар Монгол Улсдаа хандив, тусламж ирүүлж байгаагаас гадна гадаадад гацсан монголчууддаа халуун сэтгэлээр хандаж, бүхий л хэлбэрээр тусалж дэмжиж байна. 


Тэд нийт 41,891,999 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Хандив тусламж илгээж буй иргэдийн мэдээллийг эндээс дэлгэрэнгүйгээр үзэх боломжтой. 


Коронавируст халдвар дэгдэж эхэлсэн нэгдүгээр сард Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл “Эх орондоо маск илгээцгээе” аяныг санаачлан өрнүүлж, монголчуудын холбоодоор дамжуулан эх орондоо амны хаалт хандивласан юм.


“COVID-19” цар тахлын улмаас үүдэлтэй дэлхий нийтийн өмнө огт тулгарч байгаагүй сорилтыг улс орнууд хамтдаа даван туулахад иргэн, төр хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа хамгийн чухал юм.

Сэтгэгдэл бичих