“Улаанбаатар гран при-2020” жүдо бөхийн тэмцээн эхэллээ

Монголын жүдогийн өдөрт зориулсан насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ.


Тус тэмцээнд эрэгтэй -60, -66, -73, -81, -90, open 100, эмэгтэй -48, -52, -57, -63, -70, open 78 кг-ын жинд өрсөлдөх аж. Тэмцээнийг санаачлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш нар, ерөнхий зохион байгуулагчаар Монголын жүдо бөхийн холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний оператор “Ж-Мобайл”, “️Оюуны Ундраа” групп, “️Буянт Ухаа” спорт ордон, “MGT Mining” ХХК ажиллаж байна.


Шагналын хувьд алтан медаль хүртсэн тамирчин нэг сая, мөнгөн медаль хагас сая, хүрэл медаль 250 мянган төгрөг дагалдах аж. Дэлхий дахинаа цар тахал дэгдээд буй энэ үед уг тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа ч онлайнаар шууд дамжуулах үзүүлж байна.

Сэтгэгдэл бичих