ТҮК-ийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хог хаягдлын талбарт ажилладаг ТҮК-ийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлнэ.


Мөн Улаанбаатарын иргэдэд мэдээлэл хүргэх, танин мэдэхүйн үйл ажиллагааг албан ёсоор нээх арга хэмжээ маргааш өглөө 09.00 цагт Хангарьд ордонд зохион байгуулна. Нээлтэд Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр болон хоёр талын бусад  холбогдох мэргэжилтнүүд оролцох юм байна.


Улаанбаатарт шинэ төрлийн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хог хаягдлын зохистой менежмент, ариутгал халдваргүйжүүлэлтийн хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Одоогоор дотоодод халдвар бүртгэгдээгүй ч энэ эрсдлээс сэргийлж ЖАЙКА Улаанбаатар хотын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэстэй хамтран ТҮК-ийн ажилтнуудад сургалт зохион байгуулах болжээ.

Сэтгэгдэл бичих