Монголчууд "Харвард"-аас зөв хүнд зөв боловсрол олгох ёс зүй шаардах уу?

    Хүн төрөлхтөнд коронавируст цар тахал "заналхийлж", улс орнууд эдийн засаг, эрүүл мэнд, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахаар зүтгэж буй энэ үед хөх Монголын түшээд харин хөшөө, дурсгал барихад анхаарч сууна.   


Улсын мөнгө уйлдаггүй болоод л тэр, харвард төгссөн эсэх нь мэдэгдэхгүй хачин муухай хүн чанар, ёс зүйгүй улс төрч гарч ирлээ гэх мэтчилэн сошиалаар иргэд олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байна. Тэр ч бүү хэл тэр Харвардаас нь  зөв хүнд зөв боловсрол олгох ёс зүй шаардацгаая хэмээх уриалга бүхий комментийг ч зарим иргэд бичжээ. Өөрөөр хэлвэл түүх ,өв соёл,аялал жуулчлалын бүтээн байгуулалт нэрээр улсын мөнгө угаасан гэж "Харвард" төгссөн залуухан төрийн түшээг олон нийтийн сүлжээгээр хэдэнтээ буруутгасаар байна.   


     Нээрээ л тэрбум, тэрбумаар нь төсөвлөчихөөд шавар хутгаж, тоосго өрсөн болоод сураггүй болдог шуналтай хүмүүсээр энэ улс орон дүүрчээ. Үүний нэгэн жишээ бол Хэнтий аймгийн Батноров суманд байрлах “Андлалын өргөө” хөшөөт цогцолбор болон “Их хуралдай орд өргөө” юм. Тус бүр нь улсын төсвөөс хоёр тэрбум (5.7 тэрбум) төгрөгийн болон Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дээрх цогцолборууд боссон байдаг.


"Хайран мөнгө, бүхэл бүтэн хоёр тэрбумаар тоглож байна”, “Андлалын Өргөөгөөр аялал жуулчлал хөгжих нь юу л бол”, “Жуулчид Андлалын Өргөөг сонирхохоор очно гэж үү” хэмээн олон нийтийн сүлжээгээр халагласаар.


    Уг цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж гэжээ. Гэтэл бодит байдал дээр тэс ондоо аж. Тодруулбал, Андлалын Өргөөнд очсон нэгэн иргэн “Энэ өргөөний шатаар хоёр биерхүү хүн зөрөх аргагүй давчуу. Дээш гараад тэр бөгс эргэх зайгүй мухарт яах ч юм бүү мэд. Энд ямар нэгэн ёслол үйлдэхэд хэцүү. Ингэхэд андлалын ёс, зан үйлийг хаана хийх юм бол, тэр дээр байгаа давчуу харанхуй хонгилд уу” хэмээн ёгтолжээ.


Энэ мэтээр элдэв гоё тайлбартай хөшөө шил шилээ даран сүндэрлэж, иргэдийг гайхашруулсаар байхуу?

Төсөв өртгийг нь хараад төрх байдлыг нь хүнд үзүүлэхэд  ч ичмээр хөшөө барьж, шав тавьж байхаар ядаж ажилгүй залуучууддаа ажлын байр бий болгомоор. Эдийн засгийн дэмжлэг, хөшүүрэг байвал үр ашгаа өгөх гээд байгаа хавтас дүүрэн жижиг дунд үйлдвэрлэлийн санааг нь дэмжиж болохгүй гэжүү! 

     

Угтаа 2,8 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ. Бодъё. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, эмнэлэг, музей.. Одоо хүйтрэх тусам, утаа өтгөрнө. Ханиад, томуу ихэснэ. Өвдсөн хүүхэд, багачуудын тоо өснө. Эмнэлгийн хүрэлцээ хаанаа ч хүрэлцэхгүй болно. Ханиад томууны үеэр эмнэлэгт хэвтэх оргүй ээжүүд хүйтэн хонгилд хүүхдээ тэврээд хонодог дүр зургийг эрхэм түшээд мэддэг болов уу. Иргэд бидэнд яг одоо бол  хүлээлтдээ хүрээгүй хөшөө дурсгалаас илүүтэй иргэдэд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах эмнэлэг, хүүхдүүдэд аюулгүй тоглох талбай, ирээдүй хойчид маань сурч боловсрох сургууль хэрэгтэй байна. Үнэндээ хөшөө бариад хөгждөгсөн бол бид цойлж, "цоорох"-оор боллоо. Эдийн засгийн хөгжлөө "хөшөө" болгож царцаачихаад улсын мөнгө уйлдаггүй юм гэцгээж улиглаж суугаа Монголчууд минь одоо яах вэ?

 

 



Г.Хулан 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 192.82.70.1522020-08-13 21:16:36

Зуун зууны өмнөх олдвор гээд үзүүлэх байлгүйдээ. Хусамаа голсон хүүхэд шиг царайлчихаад .Их хааныгаа Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой гэж нууц товчоонд бичсэнсэн.

Зочин - 66.181.161.412020-08-13 19:28:23

Уг нь Харвардын комунист гэж онигоо байсан юм, цагийн сайнд. Одоо байчихаад Харвардын Шилийн Сайн эр гэж яригддаг болох нь. Мэдээж тэр нь монгол л байж таарна шүү дээ.

Хэдэн хулгайчууд монголын баялагаар тоглож, ард түмнийг туйлдуулж байна даа. - 202.9.46.1642020-08-13 17:05:31

Зочин

Мол - 202.126.89.2202020-08-13 15:15:48

Урвайж дорвойсон хаашаа хөшөө вэ.Уурлацан найз юм уу ккк кккк

Мол - 202.126.89.2202020-08-13 15:15:48

Урвайж дорвойсон хаашаа хөшөө вэ.Уурлацан найз юм уу ккк кккк

Агш - 202.126.89.2202020-08-13 15:15:01

Буулгаад дахиж барина даа аягүй бол

Орос - 202.126.89.2202020-08-13 15:11:27

Ямар нүдний балай хөшөө вэ Хүнд үзүүлэхээс ичиж үхмээр юм.

иргэн - 66.181.182.752020-08-13 14:22:15

Хэдэн боловсон жорлонтой байвал хошоотэй хошоогуй онгон зэрлэг сайхан байгальд жуулчин очино доо

иргэн - 66.181.182.752020-08-13 14:22:15

Хэдэн боловсон жорлонтой байвал хошоотэй хошоогуй онгон зэрлэг сайхан байгальд жуулчин очино доо

иргэн - 66.181.182.752020-08-13 14:22:15

Хэдэн боловсон жорлонтой байвал хошоотэй хошоогуй онгон зэрлэг сайхан байгальд жуулчин очино доо

ЗОЧИН - 64.119.20.622020-08-13 13:54:22

НЭГ САРЫН КУРСТ СУУЧИХААД ХАРВАРД ТӨГССӨН ГЭЭД ЯРИАД БАЙГААГ ЯАХ ВЭ. ТЭР СУРГУУЛИАС НЬ ИТГЭМЖЛЭЛ ШААРДАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР СУРГУУЛИЙН Ч НЭР ХҮНДИЙН АСУУДАЛ. ЯМАР ХАЧИН ХҮМҮҮСИЙГ ТӨГСӨГДӨГ ЮМБЭ ГЭСЭН АСУУДАЛ ГАРЧ ИРЭЭД БАЙГАА БИЗДЭЭ6

Зочин - 66.181.161.412020-08-13 13:21:03

Ингэхэд сайн эрс гэж яг хэн юм бэ? 19-р зууны сайн эрсийг ярьж байгаа бол тэд чинь улаан хулгайчид байсан шүү дээ. Энэ цаг үед сайн эрс гэдэгт хулгай хийх, хүн луйвардах, авилга авах, төсвийн мөнгө идэх хэрэгтээ аливаа улс төрч, төрийн албан хаагч, олны танил этгээд шүүхээс огт ял заагдахгүй, улам бүр бусдыг хохироон завшиж байгаа үйлдэлд нь оноодог албан бус нэр болсон. Ждүчид бол хуйгаараа сайн эрс. Занданшатар бол нэлээд дээгүүр залрах хулгайч. 60 тэрбумчид байна. Манай ерөнхийлөгч трилион илүү төгрөгний хохирлыг төрд учруулаад шүүгдэхгүй харин ч дэвшээд буйг үзвэл яах аргагүй шилийн сайн эр мөн. Хүүхдээрээ шахаа хийлгээд өөрөө өч төчнөөн сая доллар төрөөс идчихээд 5 удаа сонгогдон сайдаар ажилласан Нямка шилийн сайн эр мөн. Гэтэл ийм хүмүүст зориулж орд өргөө барьж өгөхийг нь төрөөс зөвшөөрлөө гэж үү? Энэ чинь бараг санаачилсан хүн нь шууд шоронд явах болзлыг хангахаар төсөл биш юмуу?

zochin - 66.181.161.282020-08-13 10:52:48

Naad Oyun-Erdened xariutslaga tootsuulax xeregtei xushuu yriad baixaas iim balai sedel gargaj mungu idsen xynd xariutslaga tootsox talaar yrixgyi ymaa

Urlag - 202.70.34.702020-08-13 10:44:45

Barilga, barimal belen bologgui baihad ni hudlaa shyymjleed baih yum.

zochin - 103.229.122.1922020-08-13 10:19:00

zub l yum bichjee hursnii bohirdol usnii homsdliin asuudal niisleld bhad ter chigleld hurungu oruulaltaa hiihgui gol rrvvl mongol hvn shu de hushuu shabraa bolimoor yum yalt ch vgvi tsaan dald danaanuud bga bh l

хахаха - 103.111.68.32020-08-13 08:38:35

Хэнтийн хол нүдэлсэн оюуны хомсдолтой данхагнасан маанагууд Андлалын өргөө гээч нь эм хүний дарвайж сунасан хар хэлүү шиг ямар хачин дүрстэй овоохой босгочихоод Чингис гэж орилолдоод эхэллээ. Наад хэлүүнийхээ завсар өөрсдөө толгойгоо шаацгаа..МАН-ын махан толгойт авлигачидаа..

Od - 182.160.38.1972020-08-13 08:15:12

Deedeh ter buu hel doodohiinhoo hoshoog hurtel hiigee biz dee odoo bolonoo on tsagiin erheer olnii nudnees dalld oroh biz dee

шударга ёс - 66.181.186.2102020-08-13 08:01:14

Харвард төгссөн гэх хачин нөхдүүд ямар шуналтай юм бэ

irgen - 66.181.186.2102020-08-13 07:17:07

ene unen shuu hushuu baridag arai l utgaa aldlaa

soonor - 66.181.182.702020-08-13 06:46:06

yag unen hund haruulahaas ichmeer yum hiichiheed umuuruud hutsaad bhiig ni yana hanaj tsaddaggui novshnuud