“Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ

"Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар энэ сарын 10-нд цагдан хорьжээ.


Түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих аж. Учир нь түүний хамаарал бүхий “Монгол драй милк” компани хуурай сүүний зах зээлийг импортын бүтээгдэхүүнээр биш дотоодоос хангах зорилгоор  Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авсан ч зээлийн эргэн төлөлтөд асуудал үүссэн байна.  

Иймд АТГ, прокурорын хүсэлтэд үндэслэн шүүхээс хорих захирамж гаргажээ.   

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зориг - 139.5.218.1412020-08-13 09:26:14

Ямар сүртэй юм бэ? Энэ 1 луйварчин г хорио л биз дээ барьж байгаа байшингуудыг нь хар ерөөсөө аз эз нь таарсан говьалтайн 1 худрагагүй эрчүүдийн л 1 нь биз дээ сайн хорьж төр юмаа л олж ав битгий ийм муусаан юмнуудыг давраа сайн ухвал их юм байгаа ш дээ