Сайншандаас Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 2020 оны долоодугаар сарын 26-ны өдөр үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ. 


Уг замыг засварлах ажил хийгдэж байх хугацаанд тээврийн хэрэгслүүд түр замаар тухайн чиглэлд зорчиж байсан боловч наймдугаар сарын 12-нд орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна.


Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих