Биеийн тамир, спортын улсын хороог Ц.Шаравжамц удирдана

Өнөөдөр (2020.08.12) Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдаж, даргаар нь Ц.Шаравжамцыг томиллоо.


Шинэ засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар нь яамны бүтцээр найман жил ажиллаж, эргэн Биеийн тамир, спортын улсын хороо болж, Засгийн газрын тохируулагч агентлагийн бүтцээр Монгол Улсын Ерөнхий сайдын хамаарах чиг үүргийн хүрээнд ажиллахаар болж байна.


2012 онд тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байгаад, 2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон билээ.

Сэтгэгдэл бичих