Ховд аймагт тарваган тахлын сэжигтэйгээр нэг хүн нас барлаа

Ховд аймагт төвд тарваган тахлын сэжигтэйгээр нэг хүн нас баржээ. Тодруулбал, аймгийн төвд 42 настай эрэгтэй,  агнасан хоёр тарваган худалдан авч, гэртээ өвчсөний улмаас тарваган тахлын үжлээр хүндэрч өчигдөр шөнө нас барсан тохиолдол гарчээ.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Тарваганы мах өвчиж байхдаа гараа эсгэж халдвар авах тохиолдол их байдаг аж. Ийнхүү манай улсад энэ оны долдугаар сараас хойш тарваган тахлаар 4 хүн халдвар авсан нь бүртгэгдэж, хоёр нь нас барлаа.

Тиймээс иргэдийг тарваганы мах хэрэглэхгүй, идэхгүй, хот суурин газар авч ирэхгүй, сонор сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.   


Сэтгэгдэл бичих