ЭХЭМҮТ-ийн эмч нар 34 хүүхдийн мэс заслыг орон нутагт амжилттай хийжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 07-09-ний өдрүүдэд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. 

Энэ үеэр бүх төрлийн ивэрхий, фимоз, бэтэг, шээсний сүвийн гажиг, бөөр шээс дамжуулах замын гажиг ба эмгэгтэй нийт 158 хүүхэд үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, 34 хүүхдийн мэс заслыг орон нутагт амжилттай хийсэн байна. 

Үзлэг эмчилгээнээс гадна нарийн мэргэжлийн таван чиглэлээр ажлын байрны дадлагажих сургалтыг зохион байгуулсан бөгөөд эмч мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэн туршлагаа хуваалцсан ач холбогдол бүхий арга хэмжээ болсон. Дадлагажих сургалтанд мэс засал, дүрс оношилгоо мэдээгүйжүүлэг, нярайн чиглэлээр нийт 20 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдсан гэж Дундговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих