ОХУ-аас Алтанбулаг боомтоор 286 иргэнийг татан авлаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-аас 286 иргэнийг татан авлаа.

Үүнээс 81 нь манай улсын иргэн байсан бол үлдсэн нь ОХУ-ын багш ажилчид, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс байв. Монгол-Оросын хамтарсан сургуулиудын багш нар Алтанбулагийн боомтоор түлхүү орж ирсэн.

Тэдгээр хүмүүст коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байх гэсэн хатуу шаардлагыг тавьсан. Энэ дагуу ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн" гэж УОК-ын Шуурхай штабаас хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн.

Хил нэвтэрсэн зорчигчдын биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийжээ. Түүнчлэн 8 иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүлжээ.

Сэтгэгдэл бичих