Нэрт жүжигчин Антонио Бандерас коронавирусний халдвар авчээ

Нэрт жүжигчин Антонио Бандерас коронавирусний халдвараар өвчилсөн талаараа Инстаграм хуудсандаа бичжээ. Тэрбээр “Өнөөдөр, наймдугаар сарын 10-нд би 60 насны төрсөн өдрөө хөл хорионд тэмдэглэх хэрэгтэй боллоо. COVID-19-ийн шинжилгээ эерэг гарчээ” хэмээсэн байлаа.

Жүжигчин ердийнхөөсөө илүү ядарч байгааг эс тооцвол биеийн байдал нь сайн байгааг хэлжээ. Бандерас хөл хорионд байгаагаа ашиглан уншиж, бичиж, амарч, төлөвлөгөө гаргах гэнэ.

Сэтгэгдэл бичих