Архидалтаас үүдэж нэг хүний амь нас хохирчээ


Өчигдөр буюу /2020оны 8 дугаар сарын 10/-нд Цагдаагийн байгууллагад нийт 1482 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнд нийслэлийн 1254, орон нутгийн 228 дуудлага байна.

Гэмт хэргийн 64, зөрчлийн 608, зам тээврийн ослын 209, бусад 601 дуудлага мэдээлэл иржээ.Гэмт хэргийн 64 дуудлага мэдээлэл дунд хүн амины гэмт хэрэг 1 бүртгэгдсэн байна. Хэргийг тодруулбал СХД-ийн нутаг дэвсгэрт иргэд архидан согтуурч хувийн таарамжгүй харилцааны улмаас 34 настай эрэгтэй М амь насаа алдсан байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих