"Саруул" хотхонд газ дэлбэрч нэг иргэн түлэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хотхоны 113 дугаар байрны 10 дугаар давхрын 91 тоотын тагтан дээр ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ.

 Ослын тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид очиход тус дүүргийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй, нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн/ биеийн 80 хувь түлэгдэлтэй/ байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна. 

Сэтгэгдэл бичих