Л.Мөнхтүшиг:ОУШХБ-ын тусламжаар Станбулаас иргэдээ татан авах тухай ярилцаж байна

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнөө өглөө Улаанбаатар Праг чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 185 иргэнийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санхүүжилтээр авчирсан гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

Эдгээр 185 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцсан бөгөөд нэг хүнд 7.3 сая төгрөг зарцуулсан байна. 

Түүнчлэн Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад гацсан, санхүүгийн хүнд байдалд ороод буй зарим иргэдэд тусламж үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг мэдээллээ.

Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага 1951 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд шилжилт хөдөлгөөнийг зохицуулах салбарт тэргүүлэн ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага аж. 

Сэтгэгдэл бичих