ЭМЯ:504 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой өнөөдрийн /2020.08.11/ ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

 Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-д 5118 хүн шинээр халдвар авч, 70 хүн эндсэн, БНХАУ-д 115 тохиолдол бүртгэгдсэнээс 31 нь гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Мөн Японд 839 тохиолдол бүтгэгдэж таван хүн эндсэн. Эрдэмтэн судлаачид  халдвараас сэргийлэхийн тулд 13 бүс нутгийн 108 голомтод 65 удаагийн тойм  судалгаа хийхэд  коронавирусийн халдвар ихэвчлэн  гэр бүлийн хүрээнд,  олон нийтийн газар, шашны байгууллага,  хурал зөвлөгөөний үеэр тархсан гэдэг нь батлагдсан. Тиймээс гадуур явахдаа зайлшгүй  амны хаалт зүүх шаардлагатай гэдгийг харуулж байна.

Мөн ОХУ-ын тэргүүн зэргийн судлаач хэлэхдээ “ОХУ-д коронавируийн хоёрдугаар давалгаа ирэх аравдугаар сард тохионо. Энэ нь одоо гарч байгаа халдвараас илүү эрсдэл өндөртэй байх учраас бэлэн байдлаа хангахыг анхааруулсан” байна.

Монгол Улсын хувьд тусгаарлалтад өчигдөр шинээр  63 хүн  орсон бол 279 хүн  гэрийн тусгаарлалтад шилжсэн. Нийт 3147 хүн тусгаарлах байранд байна.

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 71 хүн байгаагаас  эрчимт эмчилгээний тасагт нэг хүний биеийн байдал хүнд байгаа.


 ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Өчигдөр /2020.08.10/  нийт 504 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Үүнд:

Долдугаар сарын 27-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,

Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн Оюутолгойн 48 ажилчдын шинжилгээ,

Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын ажиглах байранд ажиллаж байгаа

эмнэлгийн 32 эмч, ажилчид,

    Эдгэрсний дараах сувилалд байгаа 43 хүний давтан шинжилгээ,

Тусгаарлах байранд байгаа 11 хүний давтан шинжилгээ,

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ,

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч,

-Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүнд буюу нийт 504 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

Монгол Улсад батлагдсан халдварын  нийт тохиолдол 293, үүнээс 263 эдгэрсэн. 263 хүнээс 44 хүн нь сувилалд, 26 хүн гэртээ байгаа бол ажиглалтын хугацаа дууссан 193 хүн байна.  Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 52 хүн байна.

Сэтгэгдэл бичих