Аваргуудын лигийн шөвгийн найман багийн нэрс тодорлоо

Европын хөлбөмбөгийн клубуудын дунд хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн 2019-2020 улирлын шилдэг найман багийн нэрс өнгөрөгч амралтын өдрүүдэд тодорлоо. Энэ улирлын хувьд шинэ коронавирусийн улмаас шалгарсан шилдэг найман баг Португал улсын Лиссабон хотод цугларан тус хотын Эстадио да Луз болон Эстадио Хосе Алваладе гэх хоёр цэнгэлдэх хүрээлэнд үлдсэн тоглолтуудаа зохион байгуулахаар болсон. Ингэснээр багууд улс болон хот дамжин тоглолт хийн халдвар авах эрсдэлгүй болох бөгөөд аль нэг багт нь талбайн давуу тал үүсэхгүй болж байгаа юм.

Сүүлийн хоёр тоглолт Испаний "Барселона" Францийн "Наполи" клубтэй тоглож 3-1 харьцаагаар хожжээ. Нийлбэр дүнгээр 4-2 харьцаагаар шөвгийн наймд шалгарчээ. Харин Германы алдарт "Байерн Мюнхэн" Английн "Челси" клубтэй тоглож 4-1 харьцаагаар бутниргэлээ. Тэд өмнөх тоглолтод 3-0 харьцаагаар хожоод байсан бөгөөд нийлбэр дүнгээр 7-1 харьцаатай болжээ. Тэдний шөвгийн наймын учраа Испаний "Барселона" клубтэй тоглоно.

  • РБ Лейпциг – Атлетико Мадрид
  • Аталанта – ПСЖ
  • Манчестер Сити – Лион
  • Барселона – Байерн Мюнхен

Шөвгийн найман багийн хасагдах шатны тоглолтууд ирэх наймдугаар сарын 12-23-ны өдрүүдэд дээр дурдсанчлан Лиссабон хотын хоёр цэнгэлдэхэд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл бичих