БНХАУ-д эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ


     БНХАУ-д цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгож хандивлах 30 мянган толгой хонийг иргэдээс худалдан авч бүрдүүлэхээр ажиллаж байгаа тухай Шадар сайд Я.Содбаатар Дундговь аймагт говийн бүсийн удирдлагуудтай уулзах үеэрээ мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ коронавирусний халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан.
Хятадын тал хонийг амьдаар нь авахаар болсон ба эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх есдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ХХААХҮЯ-нд холбогдох албан хаагчдын төлөөллөөс бүрдсэн ажлын баг байгуулагджээ. Ажлын багийнхан вакцинд хамруулсан, халдваргүй, эрүүл хонийг иргэдээс худалдан авах замаар бүрдүүлнэ. Хонийг Дорноговь аймагт худалдан авч, төвлөрүүлнэ хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдэгдэв.
 
 Тэрбээр, "Манай улсад 2019 онд 70.9 сая мал тоологдсон бол 2020 онд 22.1 сая толгой төл хүлээн авснаар 90 сая гаруй мал бэлчиж байна. Улсын хэмжээнд бэлчээрийн даац 1.4 дахин буюу 32.9 сая толгой хонин сүргээр хэтэрсэн. Улсын хэмжээнд бэлчээрийн даац хэтэрсэн, ирэх өвөл хатуу өвөл болох цаг агаарын урьдчилсан төлөв гарч байгаа тул энэ онд 25 саяас доошгүй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай.

 Энэ ажлыг малын тарга тэвээрэг сайтай үед эртнээс зохион байгуулах нь зөв. БНХАУ руу хонь гаргахаас гадна ОХУ руу үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан 282 тонн мах нийлүүлнэ" хэмээгээд энэ ажилд говийн аймгууд идэвх санаачилгатай оролцохыг Засаг дарга нарт үүрэг болгов.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 66.181.161.602020-08-08 19:46:20

Бурхан минь, энэ хэдэн хонийг бушуухан тушааж монгол чинь дандаа бадар барьдаг биш бас алга тэнийлгэдэг улс юм гэдгээ харуулахсан. Дутвал энэ хэдэн ждүчдээсээ чихээд тоог нь гүйцээсэн ч яахав. Содбаатарыг өөрийг нь нэхий нөмөргөөд манлайлуулаад оруул. Юу байна, түүгээрээ гэж. Бидэнд ждүчдээс их юм алга. Алга боллоо гэж харамсах ч юм алга. Оронд нь тавих өөр нэг ждүчнийг нүдээ аниад явсан ч саарал ордноос олчих юм чинь.