Эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийлээ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга 02-01/109 дугаартай “Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамж гаргасан.Удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр эм эмнэлэгийн хэрэгсэл болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар агуулахад хадгалж буй бүтээгдэхүүнд тохирсон хадгалалтын бүс тогтоож зориулалтын хаяг ялган таних шошго ашиглаагүй, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн сан, ханган нийлүүлж буй эмийн гаж нөлөө, чанар түүнийг хариуцсан мэргэжилтнийг томилоогүй,, стандарт үйл ажиллагааны удирдамж боловсруулаагүй, , эмийн чанар аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй зэрэг нийтлэг алдаа дутагдал илэрсэн байна.

Илэрсэн алдаа дутагдлуудыг залруулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Сэтгэгдэл бичих