Согтуу жолооч айлын гэр дайрч, хоёр хүүхдийг ээжийнх нь хамт гэмтээжээ

СХД-ийн нутаг дэвсгэр Зүүн салааны гудамжинд согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй жолооч айлын хашаа мөргөж, монгол гэрт байсан 2, 3 насны хоёр хүүхдийг ээжийнх нь хамт дайрч, гэмтээсэн ноцтой осол өнөөдөр гарчээ. Ээж болон хүүхдүүдийг ГССҮТ-д хүргэсэн байна.



Хоёр настай охин ухаан орохгүй байна. Гурван настай хүүгийн хөл хугарсан. Мэдээ алдуулах тариа хийж, мэс засалд оруулна гэж мэдээлж байна.


Жолооч эмэгтэй өөрөө дөрвөн хүүхдээ машиндаа тээвэрлэж явсан. Жолооч 1.64 хувийн согтолттой байсан хэмээн тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

hawk - 43.242.242.2172020-08-07 15:06:43

iim butehgvi gechii nar ih boljee odoo