Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, их дээд сургуулиудын төлбөрийг сар болон улирлаар төлж болох зохицуулалтыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ жил 150 мянга орчим оюутан их, дээд сургуульд суралцана.


2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтсон байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 142, төрийн бус өмчийн 124 сургууль үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа юм. Харин ерөнхий боловсролын төрийн өмчийн 140, төрийн бум өмчийн 117, нийт 257 сургууль үйл ажиллагаа явуулна.


Нийт 8906 бүлэгт 292458 суралцагч хамрагджээ. Үүнээс бага боловсролын түвшинд 162284, суурь боловсролын түвшинд 88729, бүрэн дунд боловсролын түвшинд 41445 суралцагч хамрагдсан байна.

Сэтгэгдэл бичих