УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмчийн ажлаа хийсээр байна

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн улс төрийн ажлаасаа гадна эмчийн үүргээ гүйцэтгэсэн хэвээр байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа гурван удаа хагалгаа хийжээ. Хамгийн сүүлд буюу өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна. 


Ж.Чинбүрэн гишүүн ойр ойрхон мэс засал хийж байхгүй бол гарын мэдрэмж, дадал үгүй болох бий гэж санаа зовдог тухайгаа хэлжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр мэс засалд орсон. Амьдралын дадал болсон мэс заслын ажлаа дасал болсон баг, шавь нартайгаа хамтдаа хийх сайхан байлаа. Мэс засалд байнга орж л байхгүй бол гарын мэдрэмж, дадал нэг мэдэхэд багасах вий гэж санаа зовох юм. Сонгуулиас хойш гурван удаа мэс засалд орж амжлаа. УИХ-ын гишүүн гээд хагалгаанд орохгүй байж чадахгүй ээ. Хорт хавдраас дүүрэг, аймгийн түвшинд урьдчилан сэргийлэх, Д вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажил их байлаа ч амжуулаад мэс засалдаа орсоор л байя гэж бодож байна. Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй" гэж бичсэн байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 192.82.71.2362020-08-07 07:06:14

CHin unen ariun setgel. CHINBUREN EMCHID BAYAR HVRGIE

Zochin - 192.82.71.2362020-08-07 07:06:14

CHin unen ariun setgel. CHINBUREN EMCHID BAYAR HVRGIE