“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 129 мянга гаруй хүүхэд хамрагджээ

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагдаад байна. Нийт 725 мянган хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх зорилготой уг хөтөлбөр хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Одоогоор 2-12 насны 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагджээ. Энэ жилээс гэрээ бүхий шүдний эмнэлгүүдэд сувгийн эмчилгээ хийнэ гэсэн шаардлага тавьж ажиллаж байгаа гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 


Өнгөрсөн жил  “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт нийт 93 мянган хүүхэд хамрагдаж 6.2 тэрбум төгрөг заруулжээ. Харин энэ жил 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн аж. Мөн алслагдсан сумдад үйл ажиллагаа явуулж байгаа 18 эмнэлэг нэмэгдэж эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. 

Сэтгэгдэл бичих