"Мулан" УСК есдүгээр сарын 4-нд онлайнаар нээлтээ хийнэ

“Walt Disney” кино компанийн шинэ бүтээл  “Мулан” уран сайхны киног есдүгээр сард онлайнаар нээхээр болжээ. 

Тус компанийн хувьд анх удаа шинэ бүтээлээ кино театрт бус цахим платформ ашиглан нээж байгаа нь энэ юм.


“Мулан” есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн “Disney+” суваг дээр 29.99 ам.долларын үнээр тавигдах ажээ. Уг киног бүтээхэд “Walt Disney” компани 200 сая ам.доллар зарцуулжээ.


Харин АНУ-аас бусад улс орнуудад цахимаар бус кино театрт нээлтээ хийх эсэхийг хэлэлцэж байгаа аж. 

Сэтгэгдэл бичих