ЭМЯ: Дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээнд байна

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:


Монгол Улсын хувьд тусгаарлалтад 273 хүн шинээр орсон бол 520 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2579 хүн тусгаарлах ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 70 хүн хэвтэж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд эмч, ажилтнууд 7000 гаруй хүнд коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийхэд халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  


ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 60 хүн эмчлүүлж байна. Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэн элэгний хатууралтай учраас биеийн байдал маш хүнд байна. Тухайн хүнд коронавирусийн халдвар илрүүлэх гурван удаагийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Өнөөдөр 07.30 цагт Шинэ Дели-Улаанбаатарын онгоц буусан. Үүнээс дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан" гэлээ. 

Сэтгэгдэл бичих