1399 жолоочийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 оны эхний 07 дугаар сарын байдлаар 31153 зөрчил бүртгэгдэн шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн үзүүлэлтэй байна.


Бүртгэгдсэн зөрчлөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1399 жолоочийн зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг нь аварчээ.


Иймд иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, зам тээврийн осол, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зорчигчийн аюулгүй байдлыг ханган, дүрмийн дагуу замын хөдөлгөөндөө оролцоорой.

Сэтгэгдэл бичих