Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бус зүйлд ашиглах боломжгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр боллоо. “Гадаадын улс орнуудын өгсөн зээл, авсан тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулах ямар ч боломжгүй. Гадаадын зээл, тусламжийг төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр зарцуулдаг” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.


Монгол Улс төсвийн дэмжлэг хэлбэрээр 300 гаруй сая ам.долларын санхүүжилт авсан байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангаас тус бүр 100 орчим сая ам.доллар орж иржээ. Төсвийн санхүүжилт хэлбэрээр авсан хөрөнгийг тухайлбал Налайхын автозам, Төв цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байна. “Тухайн улс орон, банк, санхүүгийн байгууллага өөрсдийн өгсөн зээл, тусламжийн зарцуулалтад хатуу хяналт тавьж ажилладаг” гэж сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.  

Сэтгэгдэл бичих