НДШ, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг он дуустал үргэлжлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө боллоо. Хуралдаанаар гарсан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болсон. 

Мөн Ерөнхий сайдын зүгээс. аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн НДШ, ААНОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг мөн үргэлжлүүлэх чиглэл өгсөн байна. 

НДШ–ийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргахаар болжээ.

Түүнчлэн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэнэ. Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэдгийг Сангийн сайд хэллээ.

Сэтгэгдэл бичих