Өмнөговь аймагт бэлчээрийн 90 хувь нь гандуу байна

Өмнөговь аймгийн хэмжээнд бэлчээрийн 90 хувь гандуу байна. Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлыг хэсэг өнөөдөр хуралдаж ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа. Аймаг, сумын аюулгүй нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээлийг татаж нөөцлөх шаардлагатай. Өмнөговь аймгийн 6100 малчин өрхөд 3,0 сая толгой мал сүрэг өвөлжих урьдчилсан мэдээ байна.


Өвлийг гарз хохирол багатай даван туулахад аймаг, сумаас дорвитой ажил арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ малчид, ард иргэдийн хүч оролцоог нэмэгдүүлэн ажиллах хэрэгтэй. 


Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах уурын зуух, дулааны шугам сүлжээний бүрэн бүтэн ажиллагааг сайжруулах, аж ахуйн нэгж байгууллагууд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайтар базаах хэрэгтэйг анхааруулав.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 103.212.119.422020-08-06 23:01:42

Odoo boroo orood ch noggoo garahgui dee Otort yavaachee ajilgui malchid umaa Heden uurhai shantaachilaad belen um avaad surchihsan