Зам засвар, арчлалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцов

Дорнод аймагт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний хүрээнд өнгөрсөн оноос эхлэн Хэрлэн голын зүүн төмөр бетон гүүрний хойд, урд талын сайжруулсан хучилттай авто замын засвар, арчлалтыг жил бүрийн хавар намрын улиралд тогтмол хийж гүйцэтгүүлж байгаа аж.


Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зам засварын тусгай зөвшөөрөлтэй болон бусад компаниудын төлөөлөлтэй уулзаж, энэ оны намар хийх замын засвар арчлалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцжээ.


Тодруулбал, Гүүрийн хойд, урд талын суурийн шороо бэлтгэх ажлыг ТОУУ ХХК, Сүхжин ХХК гүйцэтгэх бол замын хавтанг суурилуулах ажлыг “Дорнод зам” ХХК хийж гүйцэтгэхээр болсон байна. 

Сэтгэгдэл бичих