Шатахууны жижиглэнгийн үнэ 50-100 төгрөгөөр нэмэгджээ

Нийслэлд сүүлийн өдрүүдэд зарим компанийн ШТС-ууд дээр шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр нэмэгдээд байна. 

Тодруулбал "Тэс петролиум" ХХК-ийн ШТС-ууд дээр Аи-92 автобензиний үнэ картын хөнгөлөлтөөр литр нь 1320 төгрөг байсан бол 1390 төгрөг болж, хөнгөлөлтгүй үнээр литрийг нь 1400 төгрөгөөр борлуулж байна. 

Мөн "Петровис" компанийн Улаанбаатар хот дахь салбарууд шатахууныхаа үнийг 50-100 төгрөгөөр нэмж, Аи- 92 автобензин литр тутамд 1450 төгрөг, АИ- 95 шатахуун 2000 төгрөг, дизелийн түлш литр нь 100 төгрөгөөр нэмэгдэж 2090 төгрөг, евро түлш литр нь 2150 төгрөг болжээ.

Түүнчлэн, "Сод Монгол" компанийн салбаруудад Аи- 92 шатахуун мөн литр туамд 1450 төгрөг, ДТ 1990 төгрөг, АИ-95 шатахуун 1900 төгрөг, "Шунхлай, "Магнай трейд" ХХК-ийн зарим салбарт Аи-92 шатахуун 1450 төгрөг, ДТ 2140 төгрөг, АИ-95 шатахууныг литрийг нь 2000 төгрөг борлуулж байна.

Харин "M-OIL" компанийн борлуулж буй үнэ Аи-92 шатахуун литр тутамд 1320 төгрөг, ДТ 1850 төгрөг, АИ-95 шатахуун 1800 төгрөгийн үнэтэй байна.

Сэтгэгдэл бичих