Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг засварлаж дууслаа


Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын чанартай авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэлийг сэргээн засварлаж байгаа билээ.

Үүнд зам хариуцагч компаниуд холбогдох шуурхай арга хэмжээг авч, үерийн эвдрэлийг сэргээн засварлах ажилд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавьж байгаа.

Зургаадугаар сарын 21-ний өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь километрт нь эвдрэл үүссэн /зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн/.

Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК шаардлагатай засварын ажлыг 100 хувь гүйцэтгэж өнөөдөр буюу 8-р сарын 4-ний өдөр Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг засварлаж дууслаа.


Сэтгэгдэл бичих