Улаан-Үд хотод суугаа монгол иргэдийн анхааралд

Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын тойрогт хамаарах манай улсын иргэдэд, Эх орондоо буцахаар хүрэлцэн ирсэн иргэдийн анхааралд!

2020 оны 8 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд иргэдээ Монгол, Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зохион байгуулалттай татан авах чиглэлээр Гадаад харилцааны яам ажиллаж байна. Одоогоор УОК-ын шийдвэр эцэслэн гараагүй байгаа боловч Та бүхэн COVID 19-ийн шинжилгээ өгсөн бичиг, тусгаарлах байрны төлбөр хийсэн баримт, улсын хил нэвтрэх баримт бичгээ биедээ авч гарахыг анхааруулья.

Улсын хил яг хэдний өдөр нээхийг УОК шийдвэрлэх тул дээр дурдсан хугацааг баримжаа болгож хувийн бэлтгэлээ хийнэ үү.
 

Эх сурвалж: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар

Сэтгэгдэл бичих