Сансарын ШТС-аас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

Наймдугаар сарын гуравны өдрөөс эхлэн  Сансарын ШТС-аас Сансарын тунель зүүн эргэхийг хоригложээ. Ийнхүү хөдөлгөөнийг зүүн эргэхийг хориглосноор дараах өөрчлөлт гарна гэж үзсэн байна. Үүнд:

Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо Сансарын ШТС-аас Сансарын тунель чиглэлд 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэх юм байна. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ.

Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57.3 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.

Сэтгэгдэл бичих