Голд машин угааж байсан хоёр хүнийг 100 мянган төгрөгөөр торголоо

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран “Ирлээ-Явлаа-Цэвэр” аяныг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Баянзүрх дүүргийн 23-р хороонд Улиастай голын эрэг дагуу шалгалт явууллаа. 

Шалгалтаар иргэд голын эрэг дээр автомашин, техник хэрэгслээ угаах зөрчил мөн гол дагуу хог хаях зөрчил илэрснийг газар дээр нь илрүүлсэн байна.

Тус албанаас иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил үйлдэгдэж байсныг баримтжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдуулжээ.

Сэтгэгдэл бичих