"Хүүхэд ээ харах уу, ажлаа хийх үү" гэдэг сонголтоос татгалзъя!

Наадам дууслаа, найман cap гарлаа. Бага насны хүүхэдтэй хүн бүр хүүхдээ хэнээр харуулах, цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх, ажлаа тайван хийх ямар боломж байгааг эрэлхийлдэг. Гэвч энэ хичээлийн жил ЕБС-иуд хоёр өдөр гэрээр хичээллэж, хоёр настныг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэр гаргасан.



Мөн 3-4 настнуудын 60 хувь нь л цэцэрлэгт хамрагдах боломжтой гэдгийг салбарын яамнаас мэдэгдээд байгаа юм. Энэ хооронд гэртээ үлдэх хүүхдүүдийн хараа хяналт суларч, эцэг эхчүүдийн ажиллах нөхцөл улам хүндрэл учирна.


Нас балчирдсаны улмаас гэрийн боловсролд шилжсэн тэднийг хэн халамжилж үлдэх вэ. Өвөө эмээ, танил ах дүү, аав ээжийн аль нэг нь яах аргагүй асарч үлдэх шаардлагатай. Тиймээс цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү гэсэн асуудал гарч ирж байгаа юм. 


Манай улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 309 мянга 670 хүүхэд байна. Эндээс 77235 нь хоёр настнууд. Судалгаагаар 0-3 насны хүүхдүүд дунд гэдэсний болон амьсгалын замын өвчин өндөр байдаг. Тиймээс өвчлөх магадлал өндөр хоёр настнуудыг эцэг эхийн асаргаанд тэдний тусламжтайгаар теле хичээлдээ хамрагдах нь аюулгүй гэж үзсэн хэмээн БШУЯ мэдэгдэлдээ дурдсан. Эцэг эхийн хараа хяналтад аюулгүй, эрсдэлгүй гэж байгаа боловч хэн ажиллаж, өрхийн санхүүгээ дэмжих вэ. Одоогоор хэчнээн насны хэдэн хүүхэд гэртээ үлдэх болсон тоо судалгаа гараагүй байна.


Тэгэхээр цаашдаа гэртээ үлдэх нөхцөл бүрдсэн бага насны хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, эцэг эх нь хүүхдээ яаж харах, тэдний ажлын цагийг богиносгох, цахимаар ажиллах боломж бүрдүүлэх зэрэг боломжит хувилбаруудыг гаргах шаардлагатай байна.


Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хооронд бага насны хүүхдүүдийн хараа хяналтын талаарх шийдвэр, журмуудыг хурдан гаргахгүй бол ээжүүд хүүхдээ харах уу, ажлаа хийх үү гэдэг сонголт дээр “таг гацчихаад” байна.  



Г.Хулан

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

хэцүү байна - 59.153.114.492020-08-04 08:57:45

дандаа нэг ямар ч судалгаагүй тэнэг шийдвэр гаргаж байх юм өөрсдөө болохоор тусдаа үйлчлэгч асрагчтай байж энгийн ардын аж амьдралыг ойлгохгүй шт муу малнууд

Ээж - 66.181.161.842020-08-04 08:52:40

Арай л юм цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн өдөр цагийн дараа бүртгэл нь дууссан хүүхэд авахгүй гэх !!!

Od - 182.160.38.1972020-08-04 08:31:09

2 tastai huuhedtei eej tseverlegchiih ajil hiideg bailaa gehed tsahimaar yaj tseverleh be? Huuhdee yaj harah be? gedeg ni asuudaliin gol bolj bn. Bolomjtoi hun ni huuhdee holsnii huneer haruulaad ch gesen ajilaa hiih l baih harin bolomjgui ni ??????????????