УИХ-ын гишүүн С.Одонтуяа УОК-ыг шалгуулахаар АТГ-т ханджээ

Гадаадад гацсан монголчуудын асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа АТГ-д ханджээ. Тэрбээр Улсын онцгой комиссын ажилд туслах зорилгоор иргэдийн төлөөлөлтэй хамтран Иргэдийн онцгой комисс гэх сайн дурын байгууллагыг үүсгэн ажиллуулж буй юм. 


Гадаадад гацсан монголчууд нутаг буцах иргэдийн нэрсийг ил тод болгох хүсэлт гаргахад УОК авлига нэхсэн гэх гомдлыг иргэдийн зүгээс Иргэдийн онцгой комисст ирүүлсээр байгаа аж.


Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа АТГ-д хандан дээрх асуудлаар шалгалт явуулан тодорхой арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 59.153.112.1752020-08-03 21:35:59

Зөв зөв өвчнөөр далимдуулж овоо идэж ууцгаасан.