Цагааннуур Тосгоны хилийн боомтын албан хаагчдад сургалт зохион байгуулав

Эрүүл мэндийн сайдын 2020.07.21-ний өдрийн “Тарваган тахал өвчнөөс сэргийлэх хянах ажлыг эрчимжүүлэх тухай” 24 дүгээр албан даалгавар, ЗӨСҮТөвийн Ерөнхий захирлын 2020 оны 1а/297 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны А/04 дүгээр албан даалгавар, А/369 дүгээр захирамжийг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 7-р сарын 31-ний өдөр


Баян-Өлгий аймгийн ЦАГААННУУР Тосгоны хилийн боомтын МХГ, 285-р анги, Гаалийн газрын нийт 30 гаруй албан хаагчдад “Тарваган тахал өвчний байгалийн голомт, тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн оношлогоо, голомтын хариу арга хэмжээ, 2019-2020 онд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сургамж” сэдвийн хүрээнд хамтарсан тандалт шинжилгээнд ажиллаж буй ЗӨСҮТөвийн НЭМТШУАлбаны дарга Д.Отгонбаяр, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд бэлэн байдалтай танилцан, зөвлөмж өгч, зурагт санамж хуудас тараан харилцан ярилцлага хийлээ. Сургалтад нийт 50 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Сэтгэгдэл бичих