Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Засвар механикийн завод хаягдалгүй үйлдвэрлэл бий болгоно

Засвар механикийн завод хаягдалгүй үйлдвэрлэл бий болгоно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

 Засвар механикийн завод нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах хөтөлбөрийн хүрээнд эхний хагас жилд амжилттай ажиллажээ. Энэ онд тус хамт олон 10 төрлийн 3 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн  бөгөөд эхний хагас жилд 1,7 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.


Мөн 930 сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргажээ. Заводынхан металл боловсруулалтын хаягдлыг дахин ашиглах онцгой ажил хийж зардал хэмнэх зорилт дэвшүүлсэн байна. Оны эхний хагаст ширмэн бүтээгдэхүүний зоргодсыг дахин ашиглах шийдэлд хүрчээ.  Харин  сүүлийн хагас жилд ган бүтээгдэхүүний зоргодсыг дахин ашиглахаар төлөвлөж, техникийн шийдэл боловсруулж байгаа аж. Үүнийг хэрэгжүүлснээр Засвар механикийн завод хаягдалгүй үйлдвэрлэл бий болгох боломжтой юм. 



Я.Энхтуяа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Сэтгэгдэл бичих