Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд 2435 хүн тусгаарлалтад байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Наймдугаар сарын 1-ний байдлаар дэлхийн 216 улс, бүс нутагт коронавирусийн халдварын 17.4 сая тохиолдол бүртгэгдсэнээс 11.1 сая нь эдгэрч, 677.5 мянган хүн нас барлаа.

 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд өчигдөр 282 мянган хүн шинээр халдвар авсан нь нэгдүгээр сараас хойш хамгийн олон хүн халдвар авсан өдөр байв. АНУ-д 68 мянга, Энэтхэгт 57 мянга, Бразилд 52 мянган хүн шинээр халдвар авч, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

Герман улс бямба гарагаас эхлэн гадаад улсаас ирсэн бүх хүнд коронавирусийн шинжилгээ хийж байгаа ба шинжилгээний хариу 72 цагийн дараа гарч байгаа аж. Манай улсад өчигдөр тусгаарлалтад 32 хүн орж, 258 хүн гэрийн тусгаарлалтад шилжиж, одоогоор улсын хэмжээнд 2435 хүн тусгаарлалтад байна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих