Д.Нямхүү: Өнөөдөр таван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторит 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнийг задалж хэлбэл, долоодугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод коронавирус илрээгүй байна.


Өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрт ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. 


Наймдугаар сарын 1-ний байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол 291 бөгөөд үүнээс 230 нь эдгэрсэн байна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих