Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Залуус шинж тэмдэггүйгээр халдвар тараах гол тээгч болж байна

Залуус шинж тэмдэггүйгээр халдвар тараах гол тээгч болж байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Уржигдар

Коронавирусийн халдвартай холбоотой шинэ судалгаа нийтлэгджээ. Өвчин тархахад шинж тэмдэггүй залуус гол тээгчид болж байгааг маш дутуу үнэлж байжээ гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийснийг хэвлэлд мэдээлсэн байна.

 

Эмч нарын судалгааны дүнгээс харахад, өвчилснөө мэдэхгүй шинж тэмдэггүй залуу насны тээгчид коронавирусийн халдвар тарах шалтгаан болж байгааг мэдээлж байна.

 

Нэгэн залуу бүсгүй хүмүүстэй шууд харьцаж байгаагүй ч 71 хүнд халдвар тараасан нэгэн нийтлэг жишээний талаар мэргэжилтнүүд ярьжээ. Ийм явдал Хятадад болсон байна. Бүсгүй АНУ-д аялаад буцаж ирсэн бөгөөд коронавирусийн шинжилгээ нь зүгээр гарсан ч тэрээр өрөөндөө өөрийгөө тусгаарлаж, хорио цээрийн дэглэм сахихаар шийджээ. Ингэхдээ тэрээр шинэ штаммын коронавирусийн шинж тэмдэгггүй тээгч байсан аж. Бүсгүй цахилгаан шатаар хэдхэн минут явсан ч  энэ нь түүний хөршүүд халдвар авахад хангалттай хугацаа болжээ.

 

Японы эрдэмтэд халдварын 3000 гаруй тохиолдлын гинжин холбоог ажиглаж, энэ гинжин холбооны хамгийн эхэнд байсан хоёр хүн тутмын нэг нь өвчний шинж тэмдэггүй 20-оос 39 хүртэлх насны хүмүүс байжээ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Халдвар тараагчдын тал орчим нь өвчний шинж тэмдэггүй тээгчид мөн гэдгийг Хонконг,  Их Британийн судлаачид нотлож байна.


АНУ-д вирус судлаачид халдвар авсан шинэ тохиолдлын тал нь 20-оос 30 хүртэлх насныхан байгааг Сиэтл хотын жишээгээр тайлбарлажээ. Залуу хүмүүсийн бие эрүүл чийрэг байдгаас өвчний хөнгөн хэлбэрийг тэр бүр анзаардаггүй аж. Харин эргэн тойрны хүмүүсийн халдвар авах эрсдэл нь залуусын хөдөлгөөн их хурдан, идэвхитэй байдагтай холбоотой хэмээн японы эрдэмтэд таамаглаж байна.

 



Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Уржигдар

Сэтгэгдэл бичих