Үндэсний бодлогын хорооны гишүүдэд хандан уриалга гаргалаа

Нэгдсэн Ардчилал хөдөлгөөнөөс өнөөдөр /2020.07.30/ Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүдэд хандан уриалга гаргаад байна.


АРДЧИЛСАН НАМЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮДЭД УРИАЛАХ НЬ 


Монгол Улсад алхам тутамд тулгарч буй хүний эрхийн зөрчил, нэг намын хэт давамгайлал, Ардчилалд тулгарч буй бодит бэрхшээл, сорилтууд, Ардчилсан намын дотоод шинэчлэлийг эрчимжүүлэх талаар ҮБХ-ны хуралдааныг цахимаар биш танхимд яаралтай  хуралдуулах шаардлага үүсээд байна.


2020 оны 07 сарын 24-нд зохион байгуулагдсан цахим ҮБХ-ны хурал ирц хүрээгүй улмаар хүчингүй болсон.


Иймд, ҮБХ хорооны ээлжит хурлыг 08 дугаар сарын 2-нд танхимаар зохион байгуулж доорх асуудлыг хэлэлцэхийг уриалж байна.


  • Цар тахалтай холбоотой Улсын Онцгой Комиссын зохион байгуулж буй ажлын алдааг хэлэлцэж, Засгийн Газарт шаардлага хүргүүлэх
  • 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит дүгнэлт гаргах
  • Намын санхүүгийн тайланг сонсох
  • 2020 оны Орон Нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах



НЭГДСЭН АРДЧИЛАЛ ХӨДӨЛГӨӨН

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 202.9.46.1982020-07-30 22:56:03

Ta nar urgatsaa l xuraaj bgaa. Yu tarisan teriigee xuraa