COVID-19: АНУ-д хоногт 1290 хүн нас барлаа

Коронавируст халдварын улмаас АНУ-д нэг өдрийн дотор 1290 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 150 мянгад хүрлээ. Харин дэлхий даяар нэг өдөрт 278 мянган шинэ тохиолдол илэрснээр нийт халдварын тохиолдол 17,1 сая болж, үүнээс эдгэрсэн 10,6 сая хүн байна.


Мексик улс дахь халдварын тохиолдол 400 мянга давсан бол Япон улсад нас барагсдын тоо мянга хүрчээ. Өдөрт бүртгэгдэх нас барагсдын тоо дэлхий дахинд буурч байгаа ч шинээр илэрч буй халдварын тохиолдол багасахгүй байна.


Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. Бразил - 70,869
  2. АНУ - 61,471
  3. Энэтхэг - 52,249
  4. Өмнөд Африк - 11,362
  5. Колумби - 8670
  6. Мексик - 7208

Сэтгэгдэл бичих