Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдаг

Дэлхий дээр 5 хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгддэг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон. Бидэнд ажил дээрээ, гадаа гудамжинд, тээврийн хэрэгслээр зорчихдоо, гэр орондоо үргэлж биш ч гэсэн бухимдах үе бишгүй тохиолддог.


Байнга бухимдах, удаан хугацаагаар бухимдлаа тайлахгүй байх нь зүрх судасны өвчинд нэрвэгдэх, ходоодны шархлаа өвчин үүсэх, сэтгэцийн өвчтэй болох зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс зайлсхийхийн тулд дараах зөвлөмжийг дагаарай. 


  1. Өөрийгөө таньж мэд 
    Танд олон сайхан чанар бий. Түүнийгээ олж мэдэхийг хичээ. Сайхан хувцсаа өмсөөд толинд хар. Та өөрийнхөө сайн сайханд итгэ.
  2. Ажил, амралтаа зөв зохицуул 
  3. Аливаа зүйлийг цаг хугацаанд нь хийж сураарай. Бүр болохгүй бол ажлаа түр завсарла. Амралтаа ажил шигээ төлөвлө. Ажлаа шаардлагаар ангилж дэс дараалалтай хийж сур.
  4. Бишрэн шүт
    Байгаль дэлхий, уул ус, эцэг эх, хань нөхөр, ах дүү, үр хүүхэд гэх мэт өөртөө байгаа үнэт зүйлсээ бишрэн шүт.
  5. Дуу хөгжим сонирх 
    Сайхан дуу сонсох, өөртөө болон, бусад хүмүүстэй хамтран дуулж бүжиглэж, хөгжимдөх нь таныг өөдрөг болгож, сэтгэлийг тань тайтгаруулна.
  6. Найз нөхөдтэйгээ дотно бай
    Та зөвхөн зоримог, хүчтэй байх гэж бүү оролд. Найз нөхөд чухал шүү. Иймээс тэдэнтэй байнга дотно нөхөрлөж, чин сэтгэлээ онгойтол ярилцаж сураарай.
  7. Тусламж авч бай
    Хүн бүрт тусламж байнга хэрэгтэй байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт олон, өрхийн эмч сувилагчдаа хандаж тусламж авч байгаарай. 
  8. Дасгал хөдөлгөөн хий
    Юуны өмнө биеэ суллаад хэд хэдэн удаа гүнзгий амьсгал. Идэвхтэй  хөдөлгөөн хийх, усанд сэлэх, явган алхах, бүжиглэх, дугуйгаар явах, морь унах гэх мэт аль боломжтойг нь сонгож хийгээрэй. Энэ нь бухимдаж тавгүйтэхийн үед онцгой тустай байдаг.
  9. Бусдыгаа сонс
    Сэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож, зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг ямагт хичээ.
  10. Мэдрэхүйг сайжруул
    Хэт их ачаалалтай, сэтгэл завгүй үед бие, нүүр, хөлдөө иллэг массаж хийлгэх нь сэтгэлийг тайтгаруулан биеийн чилээг гаргана.
  11. Инээмсэглэж яв
    Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаарай. Та  өөрөө байнга инээмсэглэж, бас бусдыг инээлгэж яваарай. 
  12. Бодлоо хуваалц
    Хэнд ч гэсэн ганцаардах, уйтгарлах, бэрхшээлтэй тулгарах үе бий. Ийм үед бодлоо бусадтай хуваалц. Танд хэн нэгэн хүн заавал тусална.
  13. Шинэ зүйлд байнга суралц
    Шинэ зүйл сурч, ур чадвараа дээшлүүлж байвал таны нэр хүнд өснө. Энэ нь танд найз нөхдийн хүрээгээ тэлэх, ажлын байр сууриа дээшлүүлэх таатай боломж олгож, эрч хүч нэмнэ.
  14. Олны дунд орж яв
    Шинэ танилуудтай болж олны дунд явах нь хүмүүст бэрхшээлээс гарахад туслах нэг арга зам болдог.  


Сэтгэгдэл бичих